Төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэгдэнэ
- Монголын Үндэсний Тээвэр зууч¬лагч¬дын холбооноос 2012 оны нэг¬дү¬гээр сарын 1-нээс БН¬ХАУ-аар дам¬жин өнгөрөх тээ¬вэр¬лэлт хийж буй чингэлгийн тээврийн хөлс нэмэгдэх талаар мэдээллээ.
Монголын Үндэсний Тээвэр зуучлагчдын холбооноос 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийж буй чингэлгийн тээврийн хөлс нэмэгдэх талаар мэдээллээ. "БНХАУ-ын тээвэр зуучийн компаниудаас хичнээн төгрөгөөр нэмэх эсэх нь одоохондоо тодорхой бус. Төмөр замын тээвэрлэлтийн үнэ өсөх нь гадаад хүчин зүйлээс хамааралтай бидэнд шийдвэр гаргах эрх байдаггүй" хэмээн Монголын үндэсний тээвэр зуучлагчдын холбооны мэргэжилтэн Х.Баярцогт ярьж байлаа. Тус холбооноос Зам тээвэр, хот байгуулалтын яам, төмөр замын газарт урд хөршөөс шалтгаангүйгээр нэмсэн тээвэрлэлтийн үнийг зохицуулах талаар хүсэлт гаргаад байгаа юм байна.
Өдрийн сонин