Гэрчилгээ, Диплом монгол бичгээр бичигдэнэ
2012.01.03

Гэрчилгээ, Диплом монгол бичгээр бичигдэнэ

Гэрчилгээ, Диплом монгол бичгээр бичигдэнэ
ТОВЧХОН
  • Энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын дипломыг кирил, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн монгол бичгийн албан хэ­рэг­лээг нэмэгдүүлэх тухай зар­лигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэр­гэжлийн боловсролын мэр­гэж­лийн үнэмлэх, их дээд сур­гуу­лийн бакалавр, магистр, док­­торын дипломыг кирил, мон­­гол бичгээр зэрэгцүүлсэн бич­­лэгтэйгээр олгож байхаар боллоо.

БСШУ-ны сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд тус ажлын хэсгийг МУИС-ийн Монгол хэл соёлын сургуу­лийн Эх бичиг судлалын доктор про­фессор Ш.Чоймаа ахалж ажиллажээ.

Нийтлэлч
Д.Догсмаа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.