Цацрагийн хордлогоос эмчлэх арга нээжээ
2012.01.03

Цацрагийн хордлогоос эмчлэх арга нээжээ

Цацрагийн хордлогоос эмчлэх арга нээжээ
ТОВЧХОН
  • Цацраг идэвхт туяа нь хүний дархлааны систем болон гэдэс дотрын эс зэрэг хурдан задардаг эсүүдийг гэмтээдэг учраас гэдэс дотор цус алдалт болсноор олон тооны аюултай бактериуд цусанд нэвтэрдэг байна.

Харвардын Анагаах ухааны сургуулийн судлаач Ева Гвинан, Офер Леви нар болон тэдний хамтран ажиллагсад үхэлд хүргэх хэмжээний цацраг туяаны тунд хордсон хулгануудын 80 хувийг эмчилж чаджээ. Гэхдээ зөвхөн ердийн эм бэлдмэлийн тусламжтайгаар шүү дээ. Эдгээр эм нь хүний эрүүл мэндэд харш нөлөөгүй, аюулгүй бөгөөд удаан хугацаагаар, их хэмжээгээр нөөцөлж болдог аж.

Цацраг идэвхт туяа нь хүний дархлааны систем болон гэдэс дотрын эс зэрэг хурдан задардаг эсүүдийг гэмтээдэг учраас гэдэс дотор цус алдалт болсноор олон тооны аюултай бактериуд цусанд нэвтэрдэг байна.

Харвардын эмч нарын судлан тогтоосноор, ВРI гэдэг уураг эдгээр хорт бактериудыг хамгийн сайн эсэргүүцэж чаддаг гэнэ. Туяанд хордох үед энэ уургийн ялгарах хэмжээ 70 ба түүнээс дээш дахин буурдаг аж.

Тийм учраас BPI уургийг флюороквинолон гэдэг антибиотиктой хослуулан тарих нь цацраг туяаны хордлогыг арилгах хамгийн үр дүнтэй арга гэдэг нь тогтоогджээ. Туяанд хордсоноос нь хойш бүтэн хоногийн дараа туршилтын хулгануудад эмчилгээ хийж эхэлсэн хэдий ч тэдгээр амьтад тэсэн үлдэж чадсан байна.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.