Сангийн яамны 2011 оны 10 гол үйл явдал
- 1. Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улс дундаж орлоготой улс орнуу-дын жагсаалтад дэвшин орох боллоо.
- 2. Төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, түүний эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн тухай хуулийг шинэчлэн батлууллаа.
- 3. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж, 2012 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх боллоо.
- 4. Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч улс орнуудтай 2011 онд хөгжлийн албан ёсны тусламжийн нийт 1 тэрбум 305 сая ам.долларын дүн бүхий зээл, тусламжийн 34 гэрээ, хэлэлцээр байгуулж, эдгээрээс 9 төрлийн зээлийн гэрээ, хэлэлцээри
- 5. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг батлуулаа
1. Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улс дундаж орлоготой улс орнуу-дын жагсаалтад дэвшин орох боллоо.
Монгол Улсын Засгийн газар санхүү, эдийн засаг, төсвийн оновчтой бодлого явуулсны дүнд дотоод нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн 2010 онд 6.4 хувьтай байснаа 2011 онд огцом нэмэгдэж 20 орчим хувьд хүрснээр манай улсын нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ анх удаа 3460 ам.долларын босгыг давсан үзүүлэлтэйгээр санхүү, эдийн засгийн албаны хөгжлийн шинэ зууныг угтаж байна.
2. Төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, түүний эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн тухай хуулийг шинэчлэн батлууллаа.
Монгол Улсын төсвийн шинэчилсэн хуулиар төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсөв захиран зарцуулах эрх мэдэл, ялангуяа нутгийн захиргааны төсвийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, улсын ба орон нутгийн төсөв хоорондын шилжүүл-гийн горимыг шинэчлэх, бүс нутгийн хөгжлийг татварын бодлогоор дэмжих, орон нутгийн татварын орлого бүрдүүлэх чадамжийг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, эрхэлж буй бизнес, орон нутагт бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэг-дүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилах, түүнчлэн төсвийн хуваа-рилалт, зарцуулалт, хяналтын ажлын явцад иргэдийн идэвхтэй оролцоог өргөжүүлэх өргөн боломжийг нэмэгдүүллээ.
3. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж, 2012 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх боллоо.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн захиргааны төв ба захиргааны байгууллагын эрх мэдлийн төвлөрлийг орон нутагт шилжүүлэх, орон нутгийн хөгжлийн бие даасан байдлыг хангах, эдийн засгийн хүч чадлыг бэхжүүлэх, Засгийн газрын худалдан авах ажиллагааны мэргэжлийн албыг байгуулах, түүнчлэн худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлагын тогтолцоог чангатгахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авлаа.
4. Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч улс орнуудтай 2011 онд хөгжлийн албан ёсны тусламжийн нийт 1 тэрбум 305 сая ам.долларын дүн бүхий зээл, тусламжийн 34 гэрээ, хэлэлцээр байгуулж, эдгээрээс 9 төрлийн зээлийн гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлуулав.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах, улмаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас Засгийн газарт олгодог зах зээлийн нөхцөлтэй зээл авах боломж нэмэгдэж байна. Сүүлийн хоёр жил Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай зохих хэлэлцээ явуулсны дүнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулж Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зах зээлийн хүүд суурилсан нөхцөл бүхий зээл авах бүрэн эрхтэй боллоо. Азийн хөгжлийн банкин дахь зээлжих зэрэглэл ахиснаар Монгол Улс “холимог” эрх дарх бүхий гишүүн орон болсон төдийгүй Азийн хөгжлийн сан болон энгийн эх үүсвэрийн аль алинаас санхүүжилт авах боломж бүрдэж байна.
5. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг батлуулаа.
Энэ хуулиар Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт болон эрхлэх үйл ажиллагааны хүрээний эрх зүйн үндсийг тогтоох, зохицуулах арга хэмжээ авлаа. Хөгжлийн банк бол Монгол Улсын хөгжлийн бодлогод тодорхойлсон тэргүүлэх салбарын хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингээсэн экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд мөн. Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны 600.0 сая хүртэл ам.долларын үнэт цаасыг олон улсын санхүүгийн зах зээлд гаргахтай холбогдуулан Засгийн газрын баталгааны гэрээ, Итгэмжлэлийн гэрээ, Агентын гэрээ, Хөтөлбөрийн гэрээ зэрэг баримт бичигт Монгол Улсын Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
6. Монгол Улсын бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын Y зөвлөлгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Улсын зөвлөлгөөний үеэр “Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдлүүд”, “Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцоо, цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Сайн засаглал-Нягтлан бодох бүртгэл, хяналт”, “Төсөв, төрийн сангийн шинэчлэл” гэсэн дөрвөн салбар хуралдаанаар 18 төрлийн илтгэлийг хэлэлцүүлж, түүнтэй холбогдуулан 40 гаруй төлөөлөгч үг хэллээ. Энэ зөвлөлгөөнд манай улсын төв, орон нутгийн санхүү, эдийн засаг, бүртгэлийн салбарын нийт 550 орчим төлөөлөгч, урилгаар 50 хүн оролцож, тэд өөрсдийн ажил мэргэжлийн онцлог, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, учирч буй хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ойрын жилүүдэд авах арга хэмжээ, бодлого, зорилтын чиглэлийг шүүн хэлэлцлээ. Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын Y зөвлөлгөөнөөс дэлгэрэнгүй зөвлөмжийг баталж гаргалаа.
7. Монгол Улс олон улсын стандартад нийцсэн Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн (MTDS Tool) програмыг шинээр нэвтрүүллээ.
Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зөвшөөрсөн Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг боловсруулах олон улсын аргачлалын дагуу Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны (2012-2014 оны) стратегийн баримт бичгийг Монгол Улсын макро эдийн засаг, улсын төсвийн болон Засгийн газрын өрийн удирд-лагын төсөөлөлд суурилсан зардал, эрсдэлийн дүн шинжилгээний MTDS Tool програмыг нэвтрүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг шинэ аргачлалаар боловсруулж гаргалаа. Энэхүү MTDS Tool програмыг ашигласнаар Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн ойрын ирээдүйн өрийн багцын зардал, эрсдэлийн тухай тоон үзүүлэлтийг нарийвлан гаргах боломжийг бүрдүүллээ.
8. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүү-жүүлсэн “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгуулагатай хамтран амжилттай хэрэгжүүлж ашиглалтад хүлээн авлаа.
Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн програмыг нэвтрүүлснээр тендерт оролцогч тендерийн баримт бичиг худалдан авах, тендерийн баримт бичиг өгөх, тендерийн нээлтэд оролцох ажлаар захиалагч байгууллагад заавал өөрийн биеэр хүрэлцэн очих шаардлагагүй болохын зэрэгцээ цахим сүлжээ ашиглан үнэ төлбөргүйгээр тендерийн баримт бич-гийг татан авах, тендерийн баримт бичгийг илгээх, тендерийн нээлтийн ажиллагааг цахим хэлбэрээр үзэж харах боломж бүрдэж байна.
9. Монгол Улсын Сангийн яам цахим архивын баазтай боллоо.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын Сангийн яамны архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх техник, тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж, түүнд онлайнаар хандах програм хангамжийг ашиглалтад хүлээн авлаа. “Сангийн яамны архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх” дэд төслийг хэрэг-жүүлснээр архивын баримт бичгийг цахим програм хангамжид шилжүүлэх, хөгжүү-лэх, хадгалах, ашиглах өргөн боломж нээгдэж байна.
10. “Сангийн яамны 100 жилийн ой угтсан өндөр бүтээлийн хоёр жилийн аян”
-ны хүрээнд “2010 оныг Санхүү, төсвийн эрх зүйн харилцааны шинэчлэлийн жил”, “2011 оныг Сангийн яамны 100 жилийн ойг угтсан өндөр бүтээлийн жил” болгон зарласнаар төв, орон нутагт олон төрлийн томоохон ажлыг санаачлан зохион байгуулж, түүхт зуун жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэж байна. Сангийн яамны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Сангийн яамны төв аппаратын газрууд болон хамт олны дунд “Бүтээлч санаа, Бидний оролцоо” болзолт уралдааныг гурван үе шаттайгаар явуулж, уралдааны нэгдсэн дүнг гаргалаа. Болзолт уралдааны явцад манай яамны төв аппаратын албан ажлын “Тохилог орчин–Ногоон ажлын байр”-ыг бүрдүүлэх, улмаар “Яамны үйл ажиллагааны эрсдэл, эрсдлийн удирдлага”, “Газруудын дотоод сүлжээний бүтэц, зохион байгуулалт, мэдээллийн чанарыг сайжруулах” ажилд мэдэгдэхүйц шинэ санаа, бүтээлч ахиц дэвшил гарлаа.
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ