Оюутнуудад тэтгэлэг өгч эхэллээ
2012.01.02

Оюутнуудад тэтгэлэг өгч эхэллээ

ТОВЧХОН
  • Сард олгох тэтгэлгийн хэмжээг УИХ-аас 70 мянган төгрөг байхаар зааж өгсөн
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу УИХ өнгөрсөн оны хавар их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сар тутамд тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг баталсан юм. Уг хуулийн хэрэгжих хугацааг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр зааж өгснөөр оюутнууд одооноос эхлэн “цалин” авах боломжтой болж байна. Сард олгох тэтгэлгийн хэмжээг УИХ-аас 70 мянган төгрөг байхаар зааж өгсөн. Ингэхдээ магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнууд тэтгэлэгт хамрагдахаар хуульчилсан юм.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр төрийн болоод хувийн өмчийн 110 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Түүнд 140 мянга гаруй оюутан суралцдаг. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгоно гэж заасан тул нийт хэдэн оюутан хамрагдахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тодорхойлон гаргах юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.