Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
2011.12.28

Үндэсний хороог Ерөнхий сайд ахална

Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
ТОВЧХОН
  • Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалж ажиллахаар боллоо.

Хүний хөгжил сангаас ирэх онд иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотой асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хувьцаа эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ахалж ажиллахаар боллоо.

Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх ажлын хүрээнд иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгохтой холбоотой журмыг ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Үндэсний хороонд даалгалаа.   

Мөн Үндэсний хороо нь хувьцааны талаархи иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа, үнэт цаасны арилжааны чиглэлээр сургалт, сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах болжээ. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.