Япон экспортдоо хориг тавилаа
2011.12.28

Япон экспортдоо хориг тавилаа

Япон экспортдоо хориг тавилаа
ТОВЧХОН
  • Экспортын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 10.3 хувиар буурсан гэж тус улсын Сангийн сайд мэдэгдэж байсан юм.
  • Евро бүсийн хямрал нь хамгийн нэгдүгээрт нөлөөлсөн хэмээж байжээ.

Япон 1967 оноос хойш анх удаа экспортдоо хориг тавьсан тухай Засгийн газраас мэдээллээ.

Сүүлийн хэдэн саруудад тус улсын экспортын хэмжээ буурсаар байсан юм. Улмаар энэ салбарт дахин шинэ арга хэмжээ авч эхэлнэ гэдгээ тус улсын эрх баригчид мэдээлсэн юм. өнгөрөгч арваннэгдүгээр сард тус улсын эрх баригчид экспортын бууралтаа олон улсын хямралаас үүссэн хэмээж байсан юм.

Евро бүсийн хямрал нь хамгийн нэгдүгээрт нөлөөлсөн хэмээж байжээ. Тус улсын арваннэгдүгээр сарын гадаад усан тээвэр нь өмнөх жилээс 4.5 хувиар унасан хэмээн сангийн сайд мэдээлсэн байна. Лхагва гарагт Японы төв банкнаас бодлогын хүүг нэмэх үү үгүй юу гэдгийг шийдвэрлэх юм байна. Европынхны өрийн хямралаас болж Японы иенийн ханш нэлээд чангарсаар байгаа нь хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.

Өнгөрөгч гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигаас үүдсэн хохирлыг барагдуулж, нөхөн сэргээлт хийсэн нь амжилттай болж, эдийн засгийн уналтаас бараг гарах дөхөж байсан юм. Сүүлийн хэдэн сард сэргээн босголтын ажил нь нэлээд сайжирч байсан ч өдгөө шинэчлэлийн үйл явц багасч эхэлсэн байна. Харин энэ оны хоёрдугаар улиралд Японы цөмийн аюул нэмэгдэхийн зэрэгцээ экспортын хэмжээ буурсан үзүүлэлт гарсан байна.

Экспортын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 10.3 хувиар буурсан гэж тус улсын Сангийн сайд мэдэгдэж байсан юм. Харин ажиглагчид экспортын бууралт 8.4 хувьтай байна гэж таамаглаж байсан аж.

"Японы эдийн засаг урьд байгаагүйгээр доройтсоныг статистик харуулж байгаа боловч гамшгийн дараах сэргээн босголт хямралыг намжаана" гэж Норинчукин судалгааны институтын ахлах эдийн засагч ярьж байсан юм. Японы автомашины экспорт л гэхэд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 38.9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Хямрал хөлөг онгоц, автомашин болон цахилгаан хэрэгслийн үйлдвэрт ч мөн нөлөөлж байгаа ажээ. Японы гадаад худалдааны алдагдал 853.7 тэрбум иен буюу 10.6 тэрбум ам.долларт хүрсэн гэж тус улсын сангийн сайд мэдэгдсэн байна.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.