В.Путин орлогоо тайлагнажээ
В.Путин
- ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин орлогынхоо мэдүүлгийг нийтэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлсэнээр тэрээр сүүлийн дөрвөн жилийн дотор 17.7 сая рублийн ашигтай ажилласан байна.
ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин орлогынхоо мэдүүлгийг нийтэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлсэнээр тэрээр сүүлийн дөрвөн жилийн дотор 17.7 сая рублийн ашигтай ажилласан байна. Энэ орлогод түүний цалин, үнэт цаас, банкны хадгаламж зэргээс олсон ашиг багтжээ. В.Путин банкинд таван ч данстай бөгөөд түүнд нь 5.7 сая рублийн хадгаламжтай юм байна.
Санкт-Петербург хот дахь 77 м кв. бүхий орон сууц, Москва муж дахь 1500 м кв. газар, машины гарааш зэрэг орлогийн мэдүүлэгт багтжээ. Түүнээс гадна хугацаагүй байдлаар хэрэглэх боломжтой нэг байр болон гарааш мэдэлд нь байдаг аж.
В.Путин Орост үйлдвэрлэсэн гурван ч машинтай бөгөөд түүнд нь хоёр ширхэг ГАЗ болон "Нива" ордог. Үүний зэрэгцээ бас тусдаа чиргүүлтэй гэнэ. Мөн "Санкт-Петербург" банкны 230 үнэт цаас нэмэгдэнэ. Түүний гэргий Людмила Путинагийн дансанд 8,3 сая рубль байдаг бөгөөд түүний орлого нь 146,8 мянган рубльтэй тэнцдэг юм байна.
Өдрийн сонин