2011.12.23
31 Мянган хүнийг вакцинд хамруулна
31 Мянган хүнийг вакцинд хамруулна
ТОВЧХОН
- Энэ сарын 21-ний байдлаар ХӨСҮТ-д 532 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 325 нь вируст гепатит, 166 нь сүрьеэтэй байна.
- Сүүлийн нэг хоногт 30 хүн вируст гепатит оношоор хэвтсэн бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногоос хэвтэж байгаа өвчтөн 61-ээр, шинээр хэвтэлт 10-аар багасчээ.
Энэ сарын 21-ний байдлаар ХӨСҮТ-д 532 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 325 нь вируст гепатит, 166 нь сүрьеэтэй байна. Сүүлийн нэг хоногт 30 хүн вируст гепатит оношоор хэвтсэн бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногоос хэвтэж байгаа өвчтөн 61-ээр, шинээр хэвтэлт 10-аар багасчээ. Өнгөрсөн саруудад вируст гепатитын эсрэг 61000 хүн тун вакцин тараасан, цаашид үргэлжлүүлж 31 мянган хүн тун вакцин тарихаар бэлтгэж байна.
Томуу, томуу төст өвчний гаралтын хувьд энэ сарын 12-18-ныг дуустлах 50 дугаар долоо хоногт улсын хэмжээнд 139436 хүн амбулаторид хандаж үзүүлсэнээс "9342 буюу 6,7 хувь нь томуу, томуу төст өвчтэй" гэж оношлогджээ.
Улаанбаатар хотод 61,944 хүн эмнэлэгт үзүүлсэнээс 4681 буюу 7.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй юм байна. Харин аймгуудад бол амбулаториор үйлчлүүлсэн хүний дунджаар 6 хувийг эзлэж байна. ТТӨ-ий хувьд амбулаторид эзлэх хувь Архангайд-17,7, Баян-Өлгийд-14,6, Төвд -10.5 хувь, Хэнтийд 10 хувийг эзлэж байгаа нь хамгийн өндөрт орж байгаа юм. Эдгээр аймагт ТТӨ-ий талаар анхаарч дүгнэлт хийх, хариу арга хэмжээ авах бэлтгэлтэй байх шаардлагатайг харууллаа. Харин нийслэлд болон Өвөрхангай, Дундговь аймгийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирүүлсэн 74 сорьцонд хийсэн шинжилгээгээр томуугийн вирус илрээгүй байна. Есөн сорьцод Респиратор-сенситаль вирус, Корона вирус, Риновирус тус бүр нэг сорьцод илэрчээ.
Нийтлэлч
Д.Өлзий
Эх сурвалж
Монцамэ
Д.Өлзий
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.