Ардчилсан Конгын Ерөнхийлөгч тангараг өргөлөө
2011.12.22

Ардчилсан Конгын Ерөнхийлөгч тангараг өргөлөө

Тэрбээр Киншасагийн төлөө сэтгэл зүрх, амь насаа өргөн ажиллах болсноо энэ үеэр мэдэгдсэн байна.
ТОВЧХОН
Ардчилсан Конгод сонгууль өндөрлөжээ. Хэдийгээр салан тусгаарлагч бүлгэмүүдийн байнгын мөргөлдөөн дунд оршдог хэдий ч тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жосеф Кабила тангарагаа өргөжээ.

Тэрбээр Киншасагийн төлөө сэтгэл зүрх, амь насаа өргөн ажиллах болсноо энэ үеэр мэдэгдсэн байна. Ж.Кабилагийн ялалтыг тус улсын нэгдсэн шүүх өнгөрсөн сард өрнөсөн сонгуулийн дүнтэй нэгтгэн баталгаажуулснаар тэрбээр албан ёсоор Ерөнхийлөгчийн суудалд залрав.

Гэвч сөрөг хүчний удирдагч Этине Тшисекеди энэ сонгуулийг шударга бус өрнөсөн хэмээн үзэж буй юм. Тиймээс сонгуулийг дахин зарлаж, Ж.Кабилаг мөргөлдөөний улмаас амиа алдсан олон мянган иргэний үхэлд буруутган цаазлах ёстой гэжээ.
Нийтлэлч
Т.Батсугар
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.