2011.12.22
Ардчилсан холбооны үе үеийн дарга нар санал нэгдэв
Монголын ууган төрийн бус байгууллага Монголын Ардчилсан холбооны үе үеийн дарга нар Ерөнхийлөгчид хандан нэгэн хүсэлт гаргасан байна. Тэдний Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан хүсэлтэд “МоАХ-ны удирдах зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн 1989-1990 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц түүнтэй адилтгах нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах талаарх саналыг МоАХ-ны үе үеийн дарга нар бид бүрэн дэмжиж байгаа болно” гэжээ.
МоАХ-ны анхны дарга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Ерөнхийлөгчид хандсан уг албан бичигт Б.Билэгт, С.Билэгсайхан, Ш.Түвдэндорж, Ц.Энхтүвшин, С.Эрдэнэ, Х.Баттулга нар гарын үсгээ зурсан байна.
Түүхэн уламжлалаа харгалзан өнөөгийн эрх зүйт ардчилсан иргэний нийгмийн үндэс суурийг тавилцсан Ардчилсан хувьсгалын партизан анхдагч зүтгэлтнүүдийг алдаршуулах, төрөөс нэг удаа буцалтгүй тусламж хэлбэрээр орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зайлшгүй шаардлагатай байгаа талаар МоАХ-ны 22 жилийн ойн өмнө арванхоёрдугаар сарын 9-нд болсон удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Ерөнхийлөгчид ийн хандах шийдвэр гарсан юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.