«Хоёр дахь дэлхийг» 2015 оноос өмнө илрүүлнэ
- Уг од нь манай гарагаас 945 гэрлийн жилийн зайтай газар оршдог бөгөөд хэмжээгээрээ Нартай ойролцоо ажээ.
Тойрог замын «Кеплер» дуран авай «амьдрал бүхий бүсээс» манай гарагтай масс, хэмжээгээрээ төстэй өөрийн гэсэн ододтой «хоёр дахь дэлхийг» ойрын 2-4 жилийн хугацаанд илрүүлж магадгүй гэж уг дуран авиан дээр ажилладаг судлаачид үзэж байгаа аж.
«Кеплер» дурангаар судалгаа явуулдаг эрдэмтдийн бүлэг хэмжээгээрээ дэлхийтэй адилхан гарагийг анх удаа Нарны аймгийн гаднаас илрүүлсэн тухайгаа өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ. «Kepler-20 e», «Kepler-20 f» гэж нэрлэсэн хоёр гараг нь хэмжээгээрээ арай том гурван гарагийн хамт нэгэн шар одыг тойрон эргэдэг байна. Уг од нь манай гарагаас 945 гэрлийн жилийн зайтай газар оршдог бөгөөд хэмжээгээрээ Нартай ойролцоо ажээ.
Харин эрдэмтэд өөрсдийн нээлтийг ус шингэн хэлбэрээрээ байж болох «амьдралын бүсээс» манай гарагтай адил хэмжээ, масстай Дэлхийн «ихрийг» илрүүлэхэд чухал алхам боллоо гэж үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ