Өмнөд судан улстай дипломат харилцаа тогтоов
2011.12.22

Өмнөд судан улстай дипломат харилцаа тогтоов

Өмнөд судан улстай дипломат харилцаа тогтоов
ТОВЧХОН
  • Энэ зорилтын хүрээнд энэ жил НҮБ-д гишүүнээр элссэн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улстай 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавьж ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд энэ жил НҮБ-д гишүүнээр элссэн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улстай 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Чингэхдээ талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хамтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав. 

Ийнхүү Өмнөд Судан Улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс НҮБ-ын гишүүн 158 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.

Эх сурвалж
Гадаад харилцааны яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.