Монгол Улс ардчиллын индексээр ухарчээ
2011.12.21

Монгол Улс ардчиллын индексээр ухарчээ

Монгол Улс ардчиллын индексээр ухарчээ
ТОВЧХОН
  • Тус байгууллага дэлхийн 167 орныг багтаан судалж, бүрэн төгс ардчилал, хангалтгүй ардчилал, гибрид дэглэм, дарангуйлагч дэглэмтэй орон гэсэн дөрвөн бүлэгт хуваадаг байна.
  • 2011 оны хамгийн ардчилсан орноор Норвеги 10 онооноос 9.8 оноо авч шалгарсан бол хамгийн сүүлд БНАСАУ оржээ.

Их Британийн “Economist” сэтгүүлийн “The Economist intelligence Unit” судалгааны компани “Democracy Index 2011” буюу “2011 оны дэлхийн улс орнуудын ардчиллын индекс”–ийг гаргалаа. Энэ индексээр тухайн улс дахь ардчиллын байдлыг сонгууль болон олон ургалч үзэл, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван үндсэн үзүүлэлтээр хэмжин гаргадаг аж.

Тус байгууллага дэлхийн 167 орныг багтаан судалж, бүрэн төгс ардчилал, хангалтгүй ардчилал, гибрид дэглэм, дарангуйлагч дэглэмтэй орон гэсэн дөрвөн бүлэгт хуваадаг байна. 2011 оны хамгийн ардчилсан орноор Норвеги 10 онооноос 9.8 оноо авч шалгарсан бол хамгийн сүүлд БНАСАУ оржээ. Бүрэн төгс ардчилсан нийгэмтэй орны жагсаалтад 25 улс багтсанаас Америк, Их Британи сүүлийн байруудыг эзэлсэн байна. 53 улс хангалтгүй ардчилалтай гэж тооцогдсоны дотор Монгол Улс багтжээ. Манай орон 6.23 оноогоор 69 дүгээр байр эзэлсэн байна. Өнгөрсөн жил 6.36 оноогоор 64 дүгээр байр эзэлж байснаасаа даруй таван байраар ухарчээ. Судалгаагаар 37 орон гибрид, 52 орон дарангуйлагч дэглэмтэй хэмээн тооцогдсоноос манай хойд хөрш ОХУ өнгөрсөн жилээсээ 10 байр ухарч 117-д орон анх удаагаа дарангуйлагч дэглэмтэй орон болсон бол Хятад улс нэлээд хойно буюу 141-т бичигдсэн байна.

Нийтлэлч
М.Сугараа
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.