Цементний эрэлт нэмэгдэнэ
- Барилгын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой сүүлийн 10 жилийн хугацаанд цементийн хэрэглээ 10 дахин өсчээ.
Манай улс жилдээ 1.5 сая тонн цемент хэрэглэдэг байна. Харин уул уурхай дагасан бүтээн байгуулалтууд болоод Засгийн газраас төлөвлөсөн дэд бүтцийн томоохон төслүүдийн үр дүнд цементийн эрэлт жилд хоёр сая тоннд хүрэх тооцоо гарчээ.
Барилгын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой сүүлийн 10 жилийн хугацаанд цементийн хэрэглээ 10 дахин өсчээ. Эрэлттэй холбоотой дотоодын эдийн засаг эрчимтэй өсч. Ашигт малтмалын орд газруудыг эргэлтэд оруулж эхлэх гэж буйтай холбоотойгоор цементний үнэ ийнхүү "галзуурчээ".
Цементний үнэ нь сүүлийн таван жилийн хугацаанд дундажаар гурав дахин өсчээ. Импортоор орж ирж буй цементний 90 хувийг Хятад улсаас авдаг байна.
Нийгмийн толь