Тэргүүн шадар сайдын зөв гэж үзжээ
2011.12.20

Тэргүүн шадар сайдын зөв гэж үзжээ

Тэргүүн шадар сайдын зөв гэж үзжээ
ТОВЧХОН
  • Хууль зөрчсөн агентлагийн даргадаа хариуцлага хүлээлгэх ёстой хэмээсэн талуудын хооронд маргаан гарч уг хэрэг шүүхэд шилжжээ.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн үйлдэлд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахад цалингийн 20 хувиар торгох шийтгэл оноосныхоо төлөө шүүхэд дуудагдсан хэрэг жил шахам үргэлжилсэний эцэст өнгөрсөн долоо хоногт шийдэгджээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэг­чийн төлөө газар Тэргүүн шадар сайдын мэдлийн агентлаг бөгөөд ажлаа сайжруулахын оронд эрх мэдлээ удаа дараалан хэтрүүлж буй тус газрын даргыг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/479 тоот албан бичгээр Улаанбаатар төмөр замын экспорт, импорт, орон нутгийн 7 бүлгийн ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгож хэд хэдэн хууль зөрчсөнийх нь төлөө дээрх хариуцлагыг хүлээлгэжээ. Үүргээ биелүүлэхийн оронд сайдынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан аж. Харин үүнийг нь ТАЗ-ийн дарга Зүмбэрэллхам хүлээн авсанаар барахгүй сайдын гаргасан шийдвэрийг дур мэдэн хүчингүй болгосон байна. Хууль зөрчсөн агентлагийн даргадаа хариуцлага хүлээлгэх ёстой хэмээсэн талуудын хооронд маргаан гарч уг хэрэг шүүхэд шилжжээ.

Захиргааны хэргийн шүүхээр ТАЗ-ийн талд шийдэгдсэн энэ хэрэг Давж заалдах шатны шүүхээр Тэргүүн шадар сайдын талд гарсан бөгөөд Хяналтын шатны шүүхээс мөн хууль зөрчиж шийдвэр гаргасан агентлагийн даргад авсан арга хэмжээ үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.