Филиппин Улсын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв
2011.12.20

Филиппин Улсын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

Филиппин Улсын ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв
ТОВЧХОН
  • Монгол Улсын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа энэхүү эмгэнэлт явдлын улмаас дотны хүмүүсээ алдсан ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Филиппин Улсад далайн хар салхины улмаас олон хүн амь насаа алдсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Бениньо С.Акино III –д эмгэнэлийн захидал илгээв.

Эмгэнэлийн захидалд “Бүгд Найрамдах Филиппин Улсад болсон далайн хар салхины улмаас олон хүний амь нас эрсдэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан мэдээг сонсоод миний бие гүнээ харамсаж байна.

Монгол Улсын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа энэхүү эмгэнэлт явдлын улмаас дотны хүмүүсээ алдсан ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Филиппиний ард түмэн энэхүү бэрхшээлийг зоримгоор даван туулна гэдэгт монголын ард түмэн бүрэн итгэлтэй байна” хэмээжээ.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.