Шинэ вагоноор иргэдийн ачааг үнэгүй тээвэрлэв
- Ачааны зориулалттай шинэ 60 вагон Улаанбаатар хотод маргааш ирнэ. Уул уурхайн олборлолтоос үүдэн манай улсад ачаа тээвэрлэлт асуудалтай болсон.
- Тэгвэл дээр өгүүлсэн шиг олон асуудлыг шийдэхээр “Монголын төмөр зам”-ынхан урд хөршөөс шинэ зүтгүүр, вагон оруулж ирж байна.
Ачааны зориулалттай шинэ 60 вагон Улаанбаатар хотод маргааш ирнэ. Уул уурхайн олборлолтоос үүдэн манай улсад ачаа тээвэрлэлт асуудалтай болсон. Урд, хойд хил дээр ч ялгаагүй иргэдийн ачаа, бараа тээвэрлэлт хүлээж саатдаг нь хэвийн үзэгдэл болсон. Тэгвэл дээр өгүүлсэн шиг олон асуудлыг шийдэхээр “Монголын төмөр зам”-ынхан урд хөршөөс шинэ зүтгүүр, вагон оруулж ирж байна.
Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Сhina CNR Corporation Limited” компаниас гол замын тав, сэлгээний нэг зүтгүүр оруулж ирэхээр болжээ. Мөн ачааны 245 вагон, хоёр чингэлэг ачигч худалдан авах гэрээг 2009 онд байгуулсан байна. Хуваарийн дагуу эхний ээлжийн ачааны зориулалттай 60 вагон Улаанбаатар хотод маргааш ирнэ. Ингэхдээ тэд Замын-Үүдэд бөөгнөрөөд байсан иргэд, аж ахуйн нэгжийн ачаа чингэлэгүүдийг үнэгүй тээвэрлэж сюрприз барьж байна. Вагон нь 24 тонн жинтэй, дөрвөн голтой бөгөөд дээд тал нь 70 тонн ачааг тээвэрлэх гэнэ.
Засгийн газар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд шинээр баригдах төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу “Монголын төмөр зам”-ынхан ийн ажлаа эрчимжүүлж эхэллээ.
Д.Оюун
Эх сурвалж
Зууны мэдээ