Олон улсын валютын сангийн тэргүүн анхааруулж байна
2011.12.20

Олон улсын валютын сангийн тэргүүн анхааруулж байна

Олон улсын валютын сангийн тэргүүн анхааруулж байна
ТОВЧХОН
  • “Аугаа их хямрал” дэлхийн эдийн засагт дахин давтагдана хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард анхааруулж байна.
  • Тиймээс Европ дахь өрийн хямралтай тэмцэхэд бүх орнууд нэгдэх хэрэгтэй болсон гэж тэрээр уриалав.
“Аугаа их хямрал” дэлхийн эдийн засагт дахин давтагдана хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард анхааруулж байна.

Тиймээс Европ дахь өрийн хямралтай тэмцэхэд бүх орнууд нэгдэх хэрэгтэй болсон гэж тэрээр уриалав. “Ядуухан, бага орлоготой орон ч бай, эсвэл дундаж орлоготой орон ч бай, эсвэл өндөр хөгжилтэй орон ч бай хямралаас өөрийгөө хамгаалж чадах орон гэж байхгүй. Хэсэг бүлэг орны шийдвэрээр давж гарах хямрал бол энэ биш” гэж тэрээр АНУ-ын Төрийн департаментад үг хэлэхдээ онцлов.

Хэрэв асуудлыг шийдэхгүй юм бол өнгөрөгч зууны 1930-аад онд нүүрлэсэн “Аугаа хямралтай” тулах дээрээ хүрнэ гэдгийг Олон улсын валютын сангийн тэргүүн онцолжээ. “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн ирээдүй тун дүнсгэр байна. 1930-аад онд яг ийм зүйл болсон, гэхдээ бид тийм үр дагаварыг хүсэхгүй” гэж тэрээр хэлсэн үгэндээ онцолсон байна. Тиймээс зарим нэгэн орны засаг захиргааныханд асуудлаа шийдвэрлэх боломжийг олгохыг санхүүгийн зах зээлийнхнээс хүсэв.

Европын холбооны зарим нэгэн орны өрийн хямрал тус бүсийн томоохон эдийн засагт нөлөөлж болзошгүй хэмээн хөрөнгө оруулагчид ихээхэн айж байгаа энэ үед Кристин Лагардын анхааруулга гарч ирсэн юм. Ажиглагчдын үзэж байгаагаар Италийг тун удахгүй Грек, Ирланд болон Португалийн нэгэн адил аврах хэрэгтэй болно.

Хэрэв цаашлаад энэ хямрал Европын орнуудыг зовоосоор байх юм бол аяндаа дэлхийн эдийн засгийг донсолгож мэднэ. Тэгэх тусмаа АНУ дахь байдал ч тийм ч таатай биш байгаа юм.
Эх сурвалж
gogo.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.