Хятадад орон сууцны үнийг хязгаарлаж эхэллээ
2011.12.20

Хятадад орон сууцны үнийг хязгаарлаж эхэллээ

Хятадад орон сууцны үнийг хязгаарлаж эхэллээ
ТОВЧХОН
  • Хятадад орон сууцны үнэ хэт буурснаас Засгийн газраас хязгаарлалт тавьж эхэлжээ. Орон сууцны үнэ хэт уруудаж байгаа нь өмч хөрөнгийн зах зээлд нөлөөлж эхэлж байгаа юм.

Хятадад орон сууцны үнэ хэт буурснаас Засгийн газраас хязгаарлалт тавьж эхэлжээ. Орон сууцны үнэ хэт уруудаж байгаа нь өмч хөрөнгийн зах зээлд нөлөөлж эхэлж байгаа юм. Шинэ орон сууцны үнэ Хятадын өмнөх сартай харьцуулснаар нэлээд буурсан тухай Статистикийн газраас мэдээлсэн юм. Аравдугаар сард л гэхэд 33 хотуудад хямрал эхэлж байжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Хятадын эдийн засгийн хурдыг удаашруулах болно гэжээ. Харин Хятадын гол хотууд болох Бээжин, Шанхай, Шинжин, Гуонжуд орон сууцны үнэ өнгөрөгч аравдугаар сард хамгийн их буурсан гэх дүн гарсан аж. Хэдийгээр энэ талаар Хятадын Засгийн газар дугарахгүй байгаа ч гэсэн Ройтерс агентлагаас өнгөрөгч арваннэгдүгээр сарыг өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад дунджаар орон сууц 2.2 хувиар нэмэгдсэн тухай мэдээлжээ. Улмаар 2011 онд энэ салбар ихээхэн доройтож байгаа юм.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.