Он гарсаар 64667 эх амаржжээ
2011.12.19

Он гарсаар 64667 эх амаржжээ

Он гарсаар 64667 эх амаржжээ
ТОВЧХОН
  • Халдварт өвчнөөр 2011 оны эхний 11 сард 38.3 мянган хүн өвчилжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4,3 хувиар нэмэгджээ.

Үндэсний статистикийн хо­роо­ноос гаргасан дүн мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 2011 оны эхний 11 сард 64667 эх амаржиж, өмнөх оны мөн үеийн­хээс 4007 эхээр, төрсөн хүүх­дийн тоо (амьд төрөлтөөр) 64910 болж, 4037 хүүхдээр өсчээ.

Улсын хэмжээнд 2011 оны эхний 11 сард нэг хүртэлх насандаа 1055 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10,2 хувь буурсан байна. Мөн 1-5 хүртэлх насны 231 хүүхэд эндсэн нь мөн хугацаанаас 27,1 хувиар буурсан үзүүлэлт аж.

Халдварт өвчнөөр 2011 оны эхний 11 сард 38.3 мянган хүн өвчилжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4,3 хувиар нэмэгджээ.

Ийм үзүүлэлт гарахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 61,7 хувь, мөөгөнцөр өвчнөөр өвч­лөгчдийн тоо 56,5 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 38,5 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 12,7 хувиар нэмэгдсэнтэй холбоотой аж. Нэмэгдэж буй бусад өвчлөлд гонококкт халдвар, тэмбүү, салхин цэцэг, гахайн хавдар орж байна.

Нийтлэлч
Д.Өлзий
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.