Европарламент дахин сонгууль явуулахыг уриалав
2011.12.16

Европарламент дахин сонгууль явуулахыг уриалав

Европарламент дахин сонгууль явуулахыг уриалав
ТОВЧХОН
  • Юуны өмнө сөрөг хүчний бүх намуудыг бүртгэж, Төрийн думын сонгуулийг дахин явуулахыг Евро¬парламент уриалж тусгай тогтоол баталлаа.

Юуны өмнө сөрөг хүчний бүх намуудыг бүртгэж, Төрийн думын сонгуулийг дахин явуулахыг Евро­парламент уриалж тусгай тогтоол баталлаа. Үүнтэй холбог­дуулан Европын зөвлөлийн Ерөн­хийлөгч болон Еврокомиссын тэр­гүүн нарт хандаж, Орос-Европын холбооны дээд хэмжээний уул­залтын үеэр энэ сэдвийг хөндөхийг гишүүд  уриалсан юм. Сон­гуулийн үеэр гарсан будлианы талаархи мэдээл­лийг нэн даруй шалгаж үзэх хэрэг­тэй гэж депу­татууд мөн онцолжээ.  Цуглаан зохион байгуулсан нь ард түмэн үзэл бодлоо чөлөөтэй илэр­хийлсэн хэрэг бөгөөд тэднийг цаг­даа нарын тусламжтай хөөн тараа­сан явдлыг буруушааж байна хэмээн тэд мэдэгдсэн юм. Гэтэл ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлж байгаагаар Орос-Ев­ропын холбооны дээд хэм­жээний уулзалтын үеэр ОХУ-д саяхан болж өнгөрсөн Тө­рийн думын сонгуулийн асуудлыг хөн­дөхгүй гэжээ.  Европарламен­таас гаргасан тогтоолыг Оросын зарим нэгэн улс төрчид дургүйцэн хүлээн авлаа. "Шударга Орос" намын тэргүүн Сергей Миронов Ев­ропын пар­ламентын энэ тог­тоолыг улс орны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролц­­сон үйл явдал хэмээн нэрийдсэн юм.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.