Монгол инженерүүд жилд 100 гаруй автобус үйлдвэрлэнэ
- Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн троллей¬бус ний¬тийн тээврийн үйлчил¬гээнд гараад чамгүй хугацаа өнгө¬рөөд байгаа.
- Тэгвэл энэ сарын 12-ны өдөр «ЭРДҮ» компанийн инженерүү¬дийн үйлдвэрлэсэн автобус туршил¬тын замд гарлаа.
Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн троллейбус нийтийн тээврийн үйлчилгээнд гараад чамгүй хугацаа өнгөрөөд байгаа. Тэгвэл энэ сарын 12-ны өдөр «ЭРДҮ» компанийн инженерүүдийн үйлдвэрлэсэн автобус туршилтын замд гарлаа. Үйлдвэрлэлээс гуравхан хоногийн өмнө гарсан “JT 1BV” маркийн энэ автобусыг «ЭРДҮ» компанийнхан Монголын цахилгаан тээвэр компанийнхантай хамтран бүтээсэн бөгөөд үйлдвэрлэлийн ажлыг нэг сарын хугацаанд явуулсан аж.
Импортоор орж ирж байгаа автобуснуудаас илүү тохилог, шатахуун түлшний зарцуулалт, хорт утаа ялгаруулалт бага гээд давуу тал олонтой энэ автобус иргэдийн тав тух, онцлогт бүрэн нийцэж байгаа гэнэ. Тодруулбал, өндөр настан, хүүхэдтэй зорчигчдод хялбар байх үүднээс хаалганууд том, газраас шат хүртэлх зай нам, суудал хоорондын зай хол гэхчлэн давуу тал зөндөө аж. Мөн автобусны жолоочийн хэсэгт бууж, суух хаалганд байрлуулсан камерыг хянах дэлгэц байрлуулсан бөгөөд энэ нь зорчигчид автобусад бүрэн суусан эсэхийг нягтлахад дөхөмтэй ажээ. Тус компанийн Автобусны үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Наранбаатарын мэдээлснээр ирэх гуравдугаар сард «ЭРДҮ» компани өөрийн үйлдвэрлэлийн байрыг барьж эхлэх бөгөөд энэ үйлдвэрт жилд 100-120 автобус үйлдвэрлэх боломжтой юм байна. Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд 1200 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бөгөөд үүнээс 120 орчим нь жил тутамд ашиглалтын хугацаа дууссанаас үйлчилгээнээс гарах шаардлагатай болдог байна.
Ш.Чимэг
Эх сурвалж
Монцамэ