Х.Клинтон сирийн сөрөг хүчнийхнийг хүлээн зөвшөөрсөнгүй
- Тус сонинд мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сирийн сөрөг хүчнийхнийг «эв нэгдэлтэй» байлгах үүднээс ийм шийдвэр гаргажээ.
КАИР./ИТАР-ТАСС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Сирийн үндэсний зөвлөлийг /СҮЗ/ ард түмнийхээ хууль ёсны төлөөлөгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Тэрбээр энэ тухайгаа Бурхан Гальюн тэргүүтэй сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэнийг «Аль-Ахрам» сонинд Сири дэх эх сурвалжийн мэдээллийг иш татан дурдсан байна.
Тус сонинд мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сирийн сөрөг хүчнийхнийг «эв нэгдэлтэй» байлгах үүднээс ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр Гальюны тэргүүлдэг СҮЗ-д хандан Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгч улс төрийн бүх хүчинтэй яриа хэлцээ хийхийг уриалсан байна. СҮЗ-ийн хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хийсэн уулзалт 16 минут үргэлжилжээ. Түүний сацуу, Сирид хүчирхийллийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 300 хүүхдийг оруулаад 5000-гаас даваад байгаа тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар Наванетхем Пиллэй мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт хаалттай болсон НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн хуралдаан дээр «233 гэрчийн мэдүүлэг дээр» үндэслэн дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Наванетхем Пиллэй хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Сирийн байдлын талаарх асуудлыг Олон улсын Эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад хандан зөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ