«Ланд-Круйзер-76» түргэний дуудлагад явна
2011.12.14

«Ланд-Круйзер-76» түргэний дуудлагад явна

«Ланд-Круйзер-76» түргэний дуудлагад явна
ТОВЧХОН
  • Засгийн газраас эрүүл мэн¬дийн байгууллагын техник, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлтийг үе шаттай явуулж байна.
Засгийн газраас эрүүл мэндийн байгууллагын техник, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэлтийг үе шаттай явуулж байна. Үүний дагуу Эрүүл мэндийн газрын Түргэн тусламжийн үндэсний сүлжээний төвд Япон улсад үйлдвэрлэсэн «Ланд Круизер-76» маркийн дөрвөн автомашиныг хүлээлгэн өглөө. Хөдөө орон нутгийн бартаа ихтэй замыг туулах чадвар бүхий энэхүү автомашин нь дунджаар 2400-3500 км замыг туулах чадвартай гэнэ.

Шинэ машинтай болсноор эмч нар замдаа даарч хөрөхгүй, цаг алдахгүй дуудлагад очих боломжтой болж байгаа юм. Улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тутам нэмэгдэж жилд дунджаар 600 мянга гаруй дуудлага ирдэг аж. Дуудлагын 25 хувь нь нийслэлд, 75 хувь нь хөдөө орон нутагт тохиолдож байгаа. Гэтэл түргэн тусламжийн автомашины 90 гаруй хувь нь зориулалтын дагуу тоноглогдоогүй, хуучирсан, багаж тоног төхөөрөмжийн хангамж муу байдаг юм байна.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.