Гол нууруудын мөс олон жилийн дунджаас нимгэн байна
2011.12.05

Гол нууруудын мөс олон жилийн дунджаас нимгэн байна

Гол нууруудын мөс олон жилийн дунджаас нимгэн байна
ТОВЧХОН
  • Орхон голд битүү мөсөн бүрхүүл тогтож, 10-30 см зузаарсан бол зарим газраа харзтай байгаа аж.
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см, Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Онон, Хэрлэн, Хангайн нуруунаас эхтэй Идэр, Хануй, Чулуут, Завхан голынх 5-25 см-ээр зузаарчээ. Сэлэнгэ мөрөн, Орхон голд битүү мөсөн бүрхүүл тогтож, 10-30 см зузаарсан бол зарим газраа харзтай байгаа аж. Туул гэхэд олон жилийн дунджаар 38 см зузаан мөстэй байдаг байсан бол одоо 20 см байна. Манай орны нийт нутгаар гол нуурын  мөс олон жилийн дунджаас 10-25 см-ээр нимгэн байна. Аль ч гол, нуурын мөс дээгүүр нь хүн, мал, машин унаа явж болох хэмжээнд хүрч хөлдөөгүй байгааг Ус, цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүллээ.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.