2011.12.02
Их Монгол улсын Элчин сайдын хөшөө сүндэрлэв
Их Монгол улсын Элчин сайдын хөшөө сүндэрлэв
ТОВЧХОН
- Хубилай хааны элчээр олон жил томилогдож, одооныхоор бол Монгол Улсын Элчин сайдаар ажиллаж байсан Марко Поло хэмээх эрхэм хүний хөшөө Цэнтраль тауэрын өмнөх цэцэрлэгт сүндэрлэн бослоо.
Хубилай хааны элчээр олон жил томилогдож, одооныхоор бол Монгол Улсын Элчин сайдаар ажиллаж байсан Марко Поло хэмээх эрхэм хүний хөшөө Цэнтраль тауэрын өмнөх цэцэрлэгт сүндэрлэн бослоо. Аавыгаа, нагац ахыгаа дагаж монгол нутагт хөл тавьсан тэрбээр Хубилай хааны захидлыг Ромын Папд, Ромын Папын захидлыг Хубилай хаанд хүргэж, Монгол Улсын элч төлөөлөгчөөр олон жил зүтгэж байжээ. “Өнгөц харахад гадны нэг хүнд зориулан босгосон хөшөө мэт боловч даяаршлыг эхлүүлсэн суутнуудын нэг, эзэнт гүрний маань түүх соёлыг дэлхийд алдаршуулсан хүндээ зориулан босгосон хөшөө юм” гэдгийг УИХ-ын гишүүн С.Баяр энд хэлсэн үгэндээ онцлов.
“Эзэнт гүрний үед Монгол улсын дипломат албаны хөгжил хэр сайн байсан, гадны элч төлөөлөгчдөд яаж найрсаг хүндэтгэлтэй ханддаг байсны тод илэрхийлэл энэ хүн юм. Улаанбаатар хот олон улсын хот болж байна. Зөвхөн монголчуудын биш монгол улсын төлөө зүтгэж явсан гадны хүмүүсийн хөшөө босч байна” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат мөн цохон дурдсан юм. Бээжин хотноо л түүний нэрэмжит гүүр байдаг агаад дэлхийд анх удаа Монгол Улс түүнд зориулан босгож буй баруун мөрөн дээрээ шонхор шувуу суулгаж, европ загвартай цэргийн хувцас өмссөн Ромын Папын элчийн хөшөөг манай улсын нэрт барималч Б.Дэнзэн урласан байна.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.