Нийгмийн даатгалын мэдээллийг цахим хуудаснаас шалгаж болно
2011.12.02

Нийгмийн даатгалын мэдээллийг цахим хуудаснаас шалгаж болно

Нийгмийн даатгалын мэдээллийг цахим хуудаснаас шалгаж болно
ТОВЧХОН
  • . Тиймээс 21 аймаг, есөн дүүргийг байнгын холболттой болгоод байна.
  • Салбарын хэмжээнд нэгжүүд байнгын холболттой болсноор .тэнд бүртгэн цуглуулж буй даатгуулагч, ажил олгогчийн мэдээллийг , цаг тухай бүр авч нэгтгэн, нэгдсэн өгөгдлийн сан үүсгэж ашиглах нөхцөл бүрдсэн.

Нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, нэрийн дансны үлдэгдлийн тооцоо болон нийгмийн даатгалын сангаас зарцуулсан тэтгэвэр, тэтгэмж, зардал авалтын мэдээллийг цахим хэлбэрт оруулжээ. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэдээлэл, тооцоолол, сургалтын төвийн захирал Г.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Нийгмийн даатгал цахим үйлчилгээг нэвтрүүлээд байгаа. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Энэ ажлыг хэрэгжүүлэхэд мэдээллийн технологийн дэд бүтцийг шийдвэрлэж, салбарын хэмжээнд шилэн кабелийн байнгын холболттой нэгдсэн сүлжээг үүсгэн ашиглах шаардлагатай. Тиймээс 21 аймаг, есөн дүүргийг байнгын холболттой болгоод байна. Түүнчлэн зарим сумыг холбож байгаа. Салбарын хэмжээнд нэгжүүд байнгын холболттой болсноор .тэнд бүртгэн цуглуулж буй даатгуулагч, ажил олгогчийн мэдээллийг , цаг тухай бүр авч нэгтгэн, нэгдсэн өгөгдлийн сан үүсгэж ашиглах нөхцөл бүрдсэн.

-Иргэд энэ үйлчилгээнд яаж хамрагдаж байгаа вэ?

-Даатгуулагч httt://www.ndaatgal.mn/ гэсэн хаягаар орж өөрийн и-мэйл хаягаа бүртгүүлснээр даатгуулагчийн цахим хаяг руу нэвтрэх нууц үг илгээгдэнэ. Уг нууц үгээр "Даатгуулагчийн бүртгэл" вэб программ  хангамж руу нэвтрэн өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлнэ. Мөн даатгуулагч WWW,daatgal.mn  сайтаар орж "Даатгуулагчийн бүртгэл"гэсэн хэсгээр дамжуулан бүртгүүлэх боломжтой. Та мэдээллээ бүртгүүлэх ажилд идэвхтэй оролцсоноор нийгмийн даатгалын холбогдолтой дээрх мэдээллүүдийг өөрийн и-мэйл хаягаараа тодорхой хугацаанд тогтмол авах боломж бүрдэх юм.

-Та даатгуулагч, ажил олгогч харилцагч байгууллагуудад мэдээллийг цахим хэлбэрээр хүргэнэ гэсэн. Энд ямар мэдээллүүд багтаж байгаа вэ?

-Даатгуулагч, ажил олгогчийн үндсэн мэдээлэл, цалингийн сан,  шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан мэдээлэл, түүнчлэн даатгуулагчийн  нэрийн дансны  мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх боломжтой болсон.

-Мэдээллийг даатгуулагчид болон үйлчилгээ үзүүлж буй байгууллагад цахим хэлбэрээр хүргэснээр ямар давуу тал үүсэх вэ?

-Хамгийн гол нь нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэдэг болсон. Мөн даатгуулагч, ажил олгогч өөрийн төлж буй шимтгэл цаг хугацаандаа өгөгдлийн санд бүртгэгдэж буй эсэхэд хяналт тавих, үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд цахим мэдээллийг ашигласнаар даатгуулагчид түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Нийтлэлч
Д.Бат
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.