Газар давхардуулан авсан эсэхийг хянана
2011.12.02

Газар давхардуулан авсан эсэхийг хянана

Газар давхардуулан авсан эсэхийг хянана
ТОВЧХОН
  • Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь иргэдэд төдийгүй манай улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой билээ.
Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь иргэдэд төдийгүй манай улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой билээ. Гэвч иргэд энэ талаар төдийлөн сайн мэддэггүйгээс болж газраа үнэ хүргэж худалдаж чадахгүй хав дарж ханшийг нь бууруулдаг аж. Энэ бүхнийг залруулж зах зээлийн харилцаанд оруулахаар "Газрын харилцаа-санхүүгийн кадастр" төслийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хэрэгжүүлж энэ онд багтаж хүлээл гэж өгөх аж.

Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан аймагт дээрх төслийг хэрэгжүүлжээ. Мөн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний хуулийн төсөл боловсруулж, Дархан-Уул аймагт газрын үнэлгээ хийхэд шаардагдах газар, ҮХХ-ийн арилжааны үнийн мэдээлэл зэргийг цуглуулжээ. Нийслэл болон хөдөө орон нутагт газар давхардуулан авсан эсэхийг удахгүй энэ төслийн ачаар хянадаг болох гэнэ.
Нийтлэлч
Д.Оюун
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.