Улаанбаатарт 75,орон нутагт 25 мянган барилга баригдана
2011.12.01

Улаанбаатарт 75,орон нутагт 25 мянган барилга баригдана

Улаанбаатарт 75,орон нутагт 25 мянган барилга баригдана
ТОВЧХОН
  • Засгийн газрын хуралдаанаар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв.
Засгийн газрын хуралдаанаар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв. Хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжид баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталлаа. Ингэхдээ Улаанбаатар хотод 75, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд 25 мянга хүртэл барилга барихаар тогтлоо. Хавсралтад заасан барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Үүнтэй холбоотой бүх судалгаа, гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөө, хөрөнгийн эх үүсвэр зэргийг ирэх нэгдүгээр сард бэлэн болгон танилцуулахыг холбогдох сайд нарт даалгасан юм. 100 мянган орон сууцыг барихад шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэх юм байна. Барилга, хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг *Шинэ бүтээн байгуулалт" зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэх юм. Газар чөлөөлөх. хамгаалалтад авах, барилгын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг тухай бүрт нь шуурхай гаргаж байхыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.