ХДХВ/ДОХ-Д анхаарал хандуулдаг өдөр
2011.12.01

ХДХВ/ДОХ-Д анхаарал хандуулдаг өдөр

ХДХВ/ДОХ-Д анхаарал хандуулдаг өдөр
ТОВЧХОН
  • Өнөөдөр дэлхий дахинаараа ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр юм.
  • Монгол Улсын хувьд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хэмээн албан ёсоор зарлагдсан 99 хүн байдаг.
Өнөөдөр дэлхий дахинаараа ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр юм. Монгол Улсын хувьд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хэмээн албан ёсоор зарлагдсан 99 хүн байдаг. Харин сүүлийн таван жилд халдвар авсан гэх хүмүүс бараг сар бүр шахам бүртгэгдэх болсон нь хүн ам цөөхөн, залуусын орон гэгддэг Монгол Улсын хувьд уг халдварын тархалт өргөжөөд байна уу гэсэн сэрэмжлүүлэг нийгэмд нэгэнт бий болсон нь нууц биш. Харин сэрэмжлүүлэг, дохиог хүлээн аваад урьдчилан сэргийлж байна гээд зочид буудлуудад бэлгэвч тараах төдийхөн арга хэмжээ явуулаад байгаа хэр зэрэг оновчтой вэ?

Дашрамд дуулгахад, Бэлгэвчийг зохион бүтээсэн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт, цугларалт болж, тэнд цугласан мэргэжилтнүүд бэлгэвчийг найдвартай эд, 99 хувь хамгаалдаг хэмээж байсан аж. Харин нэг эр задалсан бэлгэвч бариад, тайзан дээр гарч, за та нар бэлгэвчийг найдвартай гээд байна. Тэгвэл энэ бэлгэвчийг хийгээд ХДХВ-ДОХ-той хүнтэй бэлгийн харилцаанд орж чадах хүн байна уу? байвал гараа өргө! гэхэд бэлгэвч үйлдвэрлэсэн мэргэжилтнүүдээс нэг нь ч гараа өргөөгүй нь бас л нэгийг бодогдуулж байгаа биз...?

Тэгвэл монголчууд бид бэлгэвчинд найдан хэрэглэсээр байх нь хэр оновчтой сонголт юм бол? Үнэн хэрэгтээ бид тохиолдлын бэлгийн харилцааг дэмжин өөгшүүлээд ч байгаа мэт. Энэ бол яах аргагүй л эргэцүүлж бодох асуудал.  Хэдхэн жилийн өмнө Монголд ХДХВ/ДОХ халдвартай гэж бүртгэгдсэн хүн гарын арван хуруунд тоологдож байсан. Гэтэл өнөөдөр 100-д хүрэх гээд байж байдаг. Энэ нь нэг талдаа бидний замбараагүй бэлгийн харилцаанаас болж уг халдвар газар авсаар байгааг харуулж байна. Энэ халдварын эсрэг хэрхэн тэмцэж, урьдчилан сэргийлэх болон халдвар авсан хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт гарсан ахиц болон цаашид тулгарах олон бэрхшээлд санамж болгон жил бүрийн 12 дугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын анхааралд хандуулдаг уламжлалтай.Өнөөдөр Төрийн ордонд ЭМЯ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороо, НҮБ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо хамтарсан хэвлэлийн бага хурлыг ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна.
Нийтлэлч
Д.Өлзий
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.