‘’Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай’’ хуулийн төслийг өргөн барив
2011.12.01

‘’Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай’’ хуулийн төслийг өргөн барив

ТОВЧХОН

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дондог, Д.Оюунхорол, С.Оюун болон нэр бүхий гишүүд Монгол Улсын Үндсэн Хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд ‘’Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай’’ хуулийн төслийг санаачлан боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

 

Уг хуулийн төсөлд санал авахаар 2011 оны 06 дугаар сарын 03 ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн боловч хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 18.11-д заасан хугацаанд хариу ирүүлээгүй учраас тусгайлан саналгүй гэж үзэн хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.