2011.12.01
Иргэд автомашиныхаа цацрагийн хэмжилтийг үнэгүй хийлгэх боломжтой

ТОВЧХОН
- Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй агаарын бохирдол, утаа гэдгийг хэн хүнгүй л мэднэ.
Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй агаарын бохирдол, утаа гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Утааг бууруулах олон төрлийн ажил хэрэгжүүлж гэр хорооллын айл өрхүүдэд түүхий нүүрс түлэхийг хориглон, утаагүй түлш, утаагүй зуух зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэсэн ч үр дүн нь төдийлөн харагдахгүй байгаа. Дээр нь хорт хий, утааг бий болгогч хүчин зүйлүүдийн нэгт автомашин ордог.
НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон арван бодисын дотор автомашины яндангаас гардаг утаанд нүүрстөрөгчийн исэл байдаг нь тогтоогдсон. Энэ нь хортой чанараараа цацраг идэвхт бодисын дараа буюу хоёрт ордог. Азотын исэл дөрөвт ордог аж. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас гардаг.
Тэгэхээр агаарыг голлон бохирдуулж байгаа нүүрстөрөгчийн ислийн дөнгөж арав орчим хувийг гэр хороолол, уурын зуух, харин 90 гаруй хувийг автомашины утаа гаргадаг байна. Авто тээврийн газраас авсан мэдээллээр Улаанбаатарт 240 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог байна. Эдгээр автомашинаас ялгарах хорт утаа нь өвлийн улиралд улам ихэсдэг. Учир нь хүйтний хэмээс хамааран агаарт нягтарсан байдаг тул автомашины утаа дээш хөөрч чадалгүй тухайн орчиндоо бөөгнөрдөг гэнэ.
Гэтэл нэгэнт хэрэглээ болсон хойно яалтай ч билээ. Хүний эрхийн асуудал учраас машинаа унахаа боль хэмээн хэн ч, ямар ч эрх мэдэлтэй нь хэлж чадахгүй нь мэдээж. Харин автомашины утааг бууруулах оновчтой зохицуулалт бол татварын зохицуулалт хэмээн албаныхан үзэж байна. Тиймээс автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хуульд өөрчлөлт оруулах талаар ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрсний дүнд өнгөрөгч долоо хоногт УИХ-аар өөрчлөлт оруулан баталжээ. Үүний дагуу арван жилээс өмнө үйлдвэрлэгдсэн машиныг хилээр оруулж ирэхийг хориглосон. Харин бусад автомашины хувьд жил бүр хураадаг татвараас гадна агаарын бохирдлын татварыг авч байхаар өөрчлөлтүүдийг хийсэн юм.
Энэ тухайд өнгөрсөн зургаадугаар сард УИХ-аас "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хууль баталсны дагуу энэ онд тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс агаар бохирдуулсны төлбөрийг авч байхаар нэмж оруулсан. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгчийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж агаарын бохирдлын төлбөр төлсөн тухай тэмдэглэхийг нэмж тусгасан гэж хэлж болно.
Мөн дээрх төлбөрийг төлсөн эсэхэд хяналт тавьж, наалт нааж байхаар болсон гэнэ. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийн жолооч оношилгоонд орохдоо агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний тусгай хэсэгт А-Е хүртэл ангиллыг тэмдэглүүлэх ёстой юм байна. Хэрэв таны машин нэгж километрт 120 грамм ба түүнээс бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг бол А-Б ангилалд хамаарна гэсэн үг. Нэг ёсондоо тээврийн хэрэгслийн жолооч бүр агаарын бохирдол үүсгэж байгаа учраас онцгой татвар төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Автомашинтай холбоотой өөр нэгэн шийдвэр гарчээ. Цөмийн энергийн газраас Улаанбаатар хот дахь гаалийн ерөнхий газартай хамтран энэ оны наймдугаар сараас цацрагийн хяналт хэмжилт хийсэн байна. Шалгалтаар Япон улсаас орж ирж байгаа зарим автомашинуудаас цацрагийн бохирдол илэрсэн аж. Гол нь Японоос орж ирж байгаа автомашин болгоноос бус тэдний цөөнхөөс бохирдол илэрсэн гэнэ.
Тодруулбал сард дунджаар 4000 автомашин хилээр орж ирдэг гэж үзвэл тэднээс долоо нь тус бодисоор бохирдсон байдаг нь тогтоогджээ. Цөмийн энергийн газрын мэдээлж байгаагаар энэ оны тавдугаар сараас хойш орж ирсэн машинтай иргэд, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр цацрагийн хяналт, хэмжилтийг Цөмийн болон цацрагийн хяналтын газраар үнэ төлбөргүй хийлгэж болох юм байна.
Иймд цацраг идэвхт бодис илэрсэн автомашинуудыг оруулж ирэхийг хоригложээ. Энэ мэт автомашины татвар нэмэгдээд, хилээр орж ирэх Япон автомашинуудыг хязгаарлаад ирэхээр автомашины үнэ өсөх байх гэсэн таамаглалыг албаны хүмүүс хэлж байлаа.

Нийтлэлч
Ч.Уянга
Ч.Уянга
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.