Үнэт эдлэлийн хямдрал худал байдгийг тогтоожээ
2011.11.30

Үнэт эдлэлийн хямдрал худал байдгийг тогтоожээ

-Солонгост үйлдвэрлэсэн зарим үнэт эдлэлийн сорьцын хэмжээ бодит биш байжээ-
ТОВЧХОН
  • Алт мөнгө, үнэт эдлэ¬лийн дэлгүүрийн худал¬дагчид шинэ жилийн хямд¬рал, хосуудын баяр, эмэгтэйчүүдийн баяр, ам¬ралтын өдрүүдийн хямд¬рал гэх зэргээр 10-40 хувь хүртэл хямдралыг ун¬шигч¬дад санал болгодог билээ.
-Солонгост үйлдвэрлэсэн зарим үнэт эдлэлийн сорьцын хэмжээ бодит биш байжээ-

Алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдагчид шинэ жилийн хямдрал, хосуудын баяр, эмэгтэйчүүдийн баяр, амралтын өдрүүдийн хямдрал гэх зэргээр 10-40 хувь хүртэл хямдралыг уншигчдад санал болгодог билээ. Тэгвэл байнгын гэж хэлж болох тэр хямдрал худал байдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжилзүйн газрынхны хамтарсан шалгалтаар тогтоожээ. Тэр ч бүү хэл томоохон их дэлгүүрүүд ч худал хямдрал зарлаж үйлчлүүлэгчдээ хуурч байсан нь илэрсэн байна. Хоёр байгууллагын хамтарсан шалгалтад Улсын их дэлгүүр, Гранд плаза, Алтай центр, Индранил, Энэтхэг, Мөнгөн гоёл, Бөмбөгөр, Өгөөмөр, Алтан зүүлт, Хас гоёл, Зоос гоёл зэрэг үнэт эдлэлийн 28 дэлгүүр болон лангуу түрээслэгч 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагджээ. Тэдгээрийн олон¬хи нь буюу 23 лангууны эзэд бараа бүтээгдэхүүндээ 10-20 хувийн байнгын хямдрал зарладаг. Тэр нь үндэслэлгүй хямдрал бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, бараагаа борлуулах зорилго болохыг тогтоожээ. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас байнгын хямдрал гээчээ зогсоож, бараагаа бодит үнээр худалдаалахыг шаардсан аж.

Мөн шалгалтад хамрагдсан их дэлгүүр, худалдааны төвүүдэд зарж байсан солонгос алтан эдлэл байх ёстой сорьцын хэмжээндээ хүрээгүй аж. Тиймээс үнэт эдлэл нэг бүрийг шалгуулахаар Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжүүлсэн байна. Сорьцын шинжилгээний хариу ирэх баасан гариг гэхэд гарах аж.

Импортоор оруулж ирээд сорьцын шинжилгээ хийлгээгүй, зарж байсан 5527 ширхэг мөнгөн эдлэлийг сорьцын шинжилгээнд оруулж, баталгааны тэмдэг даржээ. Мөн үнэт эдлэл худалдаалдаг 25 лангууны эздийн импортоор оруулж ирсэн 3059 ширхэг эдлэлд сорьц тогтоох шинжилгээ хийж, шошго зүүж баталгаажуулсан байна.
Нийтлэлч
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.