2011.11.29
Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдэд шагналаа олголоо

ТОВЧХОН
- Монгол Улсын Ерөнхий¬лөгчийн зарлигаар жил бүр ол¬годог шилдэг залуу эрдэм шин-жилгээний ажилтан, судлаачдад нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр олгодог шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж, шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.
Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын энэ оны эздээр Японы Чиба үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Дашцоодолын Нямбаяр, ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Сүрэнжавын Энхтуул, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч, доктор Баасанцэрэнгийн Ганбат нар тодорсон байна.
Японы Чиба үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Дашцоодолын Нямбаяр нь «NKT эсийн хөгжил, түүний механизм» сэдэвт бүтээлээрээ сэрээ булчирхайд явагдах лимфоцитын ялгарал, CD4, CD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эмчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон нээлт хийж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан юм.
ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Сүрэнжавын Энхтуул нь «Микрон хэмжээстэй усан дусал дотор явагдах урвалаар нано материал гарган авах нь» сэдэвт судалгааны ажлаараа нанолитр эзлэхүүн бүхий усан дуслууд дотор хими биологийн төрөл бүрийн урвал явуулан шинэ төрлийн материал гарган авч, Монгол Улсад нанотехнологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.
МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн эрхлэгч, доктор Баасанцэрэнгийн Ганбат нь 3D дүрс болон гурван хэмжээст дэлгэцийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгаа хийж, бүтээлээ өндөр хөгжилтэй орнуудад нийтлүүлэн цахим технологийн хөгжилд зохих хувь нэмэр оруулсан байна.

Нийтлэлч
С.Амар
Эх сурвалж
Монцамэ
С.Амар
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.