Цалингийн хэмжээг тогтоох төслийг буцаалаа
2011.11.28

Цалингийн хэмжээг тогтоох төслийг буцаалаа

ТОВЧХОН
Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийн УИХ-ын хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригийн 23:50 цагт эхлэв. Ийнхүү өнгөрсөн баасан гаригийн шөнө болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тухай хуулиудтай дагалдан өргөн барьсан хэд, хэдэн УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн 76.7 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай", "Авлигатай тэмцэх газрын албан хааг-чийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр баталъя гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжиж хууль болон тогтоолын төслүүдийг баталлаа.

 

Байнгын хороод, намуудын бүлэг, гишүүдийн дэмжиж санал нэгдсэн төсвийн урсгал зардлыг

бууруулах санал болон төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх саналууд бүхий зарчмын зөрүүтэй саналуудыг агуулсан Төсвийн тухай хуулийн төслийн талаар байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг дарга Д.Хаянхярваа уншиж танилцуулав.

 

Танилцуулгын дараа гишүүдээс зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт авч, уг хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Хуралдаанаар "Цалингийн хэмжээ тогтоох, итгэлцүүр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байв. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэж шийдвэрлэснийг гишүүдийн олонхи дэмжиж, тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасан юм. Ингээд төрийн албан хаагчид, ахмад настны тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг нэг сараар хойшлуулахаар боллоо.

Нийтлэлч
Б.НОМИН
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.