Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайтар хангагджээ
Ингэснээр Улаанбаатар хотын замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах үзүүлэлттэй байгаа аж. Тодруулбал, Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан Чойбалсан, Тосонцэнгэл- Улиастай, Өндөрхаан-Мөнххаан Баруун-Урт, Алтай-Дарви, Тариалан-Мөрөн, Шаамар-Цагааннуур-Түшиг сум зэрэг чиглэлд хатуу хучилттай зам тавихаар болсон байна. Түүнчлэн Улаанбаатар хотын Зүүн дөрвөн замын уулзварт олон түвшний огтлолцол хийж, Хасбаатарын гудамжны автозамыг өргөтгөн, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрнээс Энхтайвны гүүр хүртэлх автозам зэргийг шинэчлэхээр төлөвлөсөн ажээ.
Бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх ажлыг нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах замаар шийдвэрлэх юм байна.
Түүнчлэн өвлийн улирал эхэлж, хэдэн малынхаа тоо толгойг хорогдолгүй авч үлдэх талаар хэн хүнгүй санаа зовниж байгаа. Зарим газарт газрын гарц тааруу зуншлага муутайгаас болж, өвлийн бэлтгэлээ төдийлөн сайн хангаж чаддаггүй байх нь ч бий. Харин энэ жилийн тухайд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 89.6 хувьтай байгаа аж. Түүнчлэн 20-иод аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 80-аас дээш хувиар хангасан аж. Учир нь өмнөх жилүүдийг бодвол өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага сайн байсан болохоор хадлан, тэжээл бэлтгэхэд ямар нэгэн бэрхшээл гараагүй байна. Мөн улсын хэмжээнд энэ онд нийт 37 сая гаруй мал өвөлжинө гэсэн мэдээлэл байгаа ажээ. Түүнээс 5.3 сая мал отроор өвөлжинө гэж урьдчилсан байдлаар мэдээлсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд нөөцлөх хадлан тэжээлээ өмнөх жилүүдийг бодвол илүү их нөөцөлж чаджээ. Мөн орон нутгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах асуудал 80 гаруй хувьтай гэдгийг салбарын сайд нь танилцуулсан юм.
Б.Пүрэвжав
Эх сурвалж
Монголын мэдээ