Инфляци 10 хувьтай байна гэв
2011.11.24

Инфляци 10 хувьтай байна гэв

Инфляци 10 хувьтай байна гэв
ТОВЧХОН
  • Монголбанкнаас өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт гарсан үзүүлэлтүүдийг танилцуулж мэдээлэл хийлээ.
  • Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш 14 төгрөгөөр өссөн байна.
Монголбанкнаас  өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт гарсан үзүүлэлтүүдийг танилцуулж мэдээлэл хийлээ. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар инфляци 10 хувьд хүрсэн үзүүлэлт байна. Ялангуяа хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 41 хувиар өсчээ.

Мөнгөний нийлүүлэлт зургаан их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 57,2 хувиар, оны эхнээс 30,1 хувиар, өмнөх сарынхаас 0,4 хувиар өссөн бол арилжааны банкуудын актив 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 50 орчим хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн арилжааны банкуудын зээл олголт 61 хувиар нэмэгдэж нийт зээлийн 94.5 хувь нь хэвийн, 1.5 хувь нь хугацаа хэтэрсэн, дөрвөн хувь нь чанаргүй зээл байгаа аж. Энэ нь санхүүгийн хямралын үе болох 2008-2009 оны үеийн чанаргүй зээлийн хэмжээнээс хоёр дахин бага үзүүлэлт  хэмээн Монгол банк онцоллоо. Арилжааны банкууд энэ оны эхний 10 сард 134.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш 14 төгрөгөөр өссөн байна.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.