2011.11.23
Инфляци 12.6 хувь болон өсчээ
Инфляци 12.6 хувь болон өсчээ
ТОВЧХОН
- Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны арав дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 10.9 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 12.6 хувиар өсчээ.
- Улаанбаатар хотын сарын инфляци 0.4 хувь, улсын хэмжээнд сарын инфляци 0.8 хувьтай гарсан байна.
Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны арав дугаар сарын эцэст өмнөх оны мөн үеэс 10.9 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс 12.6 хувиар өсчээ. Улаанбаатар хотын сарын инфляци 0.4 хувь, улсын хэмжээнд сарын инфляци 0.8 хувьтай гарсан байна. Хэлбэлзэл ихтэй бараа, бүтээгдэхүүнийг сагснаас хасч "суурь инфляци"-ийг тооцоход суурь инфляци сарын 0.7, жилийн 10.3 хувьтай байна. Аравдугаар сард махны үнэ 2.8 хувь, хүнсний ногооны үнэ 12.3 хувиар буурч, харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн барааны үнэ 2.4 хувиар нэмэгджээ.
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлтийг бүлгээр нь авч үзвэл тээврийн бүлгийн бараа, үйлчилгээний үнэ 22.1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 16.2, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 13.6, хүнсний барааных 11.8, боловсролын үйлчилгээнийх 10.2 хувиар өссөн байна. Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 хувиар өсөхөд 41.3 хүнсний бараа, 15.2 хувцас, бөс бараа, гутал, 15.1 тээврийн бүлгийн бараа, үйлчилгээ, 12.8 хувийг орон сууц, ус цахилгаан, түлшний үнийн өсөлт бүрдүүлжээ. Инфляцийн задаргааг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хүнсний барааны үнийн өсөлтийн нөлөө 12.9 нэгж хувиар буурч, харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн барааных 2.4, тээвэр бүлгийн бараа, үйлчилгээнийх 13.7, орон сууц, ус, цахилгаан, түлш бүлгийн бараа, үйлчилгээнийх 1.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.