2011.11.22
Андоррагийн Хант Улстай дипломат харилцаа тогтоожээ
Андорра
ТОВЧХОН
- Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүр
Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд Андоррагийн Хант Улстай энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.
Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна. Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг, Андоррагийн Хант Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Нарcис Касал де Фонсдэвьела нар гарын үсэг зуржээ.
Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.