2011.11.18
“Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь” төсөл батлагджээ
НҮБ
ТОВЧХОН
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы 3 дугаар хорооны 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өнөөдрийн хуралдаанаар манай улсын санаачлан батлуулдаг “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь” тогтоолын төсөл батлагджээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы 3 дугаар хорооны 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өнөөдрийн хуралдаанаар манай улсын санаачлан батлуулдаг “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах нь” тогтоолын төсөл урьдын адил нийтийн зөвшилцлөөр батлагджээ.
Энэ жилийн тогтоолд хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах үүднээс тогтвортой дэд бүтэц болон ундны ба ахуйн цэвэр усны хангамжийг дээшлүүлэх, хөдөө орон нутагт шинэ технологийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн эмзэг байдалд нөлөөлж буй байгалийн хүчин зүйлийг багасгах, хүйсээр ангилсан статистик үзүүлэлтийг хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогын баримт бичигт өргөнөөр ашиглах, хөдөөгийн эмэгтэйчүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг түлхүү ашиглах, мөн түүнчлэн хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөв болон үнэлгээний аргачлал бүхий жендэрт суурилсан хөдөөгийн хөгжлийн стратеги боловсруулахыг Засгийн газруудад уриалсан зэрэг заалтууд шинээр тусгагдсан байна.
Нийтлэлч
Монгол улсын гадаад харилцааны яам
Эх сурвалж
Vip76.mn
Монгол улсын гадаад харилцааны яам
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.