2011.11.18
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэв
ТОВЧХОН
- Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж, цаашид улам эрчимжих хандлагатай байгаа аж.
БОАЖЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл" хөтөлбөр хамтран "Монгол орон хөдөө аж ахуйн, ойн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, дасан зохицох боломжууд" хоёрдугаар бага хурлыг зохион байгууллаа. Нүхтэд байрлах "Соrporate" зочид буудалд өчигдөр эхэлсэн эл хурлаар Монгол орны хөдөө аж ахуй болон ойн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, таагүй нөлөөллийг багасгах асуудлыг хэлэлцсэн юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж, цаашид улам эрчимжих хандлагатай байгаа аж. Бага хуралд гадаад орны зочид, төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийг төлөөлсөн нийт 150 орчим эрдэмтэн, судлаач оролцлоо.
Эх сурвалж
Өдрийн шуудан
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.