Архидан согтуурахаас сэргийлцгээе
2011.11.18

Архидан согтуурахаас сэргийлцгээе

Архидан согтуурахаас сэргийлцгээе
ТОВЧХОН
  • Архидалттай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд ч сонирхолтой мэдээлэл өглөө.
МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, НИТХ, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Архидан согтуурлаас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” онол практикийн бага хурал зохион байгууллаа.  Энэ арга хэмжээг МУЕ-ийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч. Сосормаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч. Бат нар нээж үг хэлэв. Үүний дараа НЭМГ-ын дарга С. Туул “Архины шалтгаант эмгэг бүхий этгээдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох нь”, ДЭМБ-ын ажилтан Б. Цогзолмаа “Архины шалтгаант эмгэг бүхий этгээдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй гадаад орнуудын туршлага” сэдэвт илтгэл тавив.

Архидалттай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд ч сонирхолтой мэдээлэл өглөө.  АТЭШСудлалын төвийн тэргүүн Ж. Цогтсугар архинд донтох нь  нэг төрлийн өвчин гэдгийг олон нийтэд ойлгуулсан явдал өнгөрсөн хугацаанд хийсэн том ажил байснаа онцоллоо. Энэ асуудалд нийгэм, тэр дундаа нийслэлээс анхаарал тавьж, тодорхой ажил хийж байдагт талархал илэрхийллээ. Архичин хийгээд архидалттай нүүр тулан ажиллаж буй нийслэлийн цагдаагийн байгуулагаас архидан согтуурахтай тэмцэх ажилд тулгамдаж байгаа асуудлуудаа нэрлэж, олон нийтийн оролцоог хамруулах талаар төрийн бус байгуулагынхан санал бодлоо илэрхийлэв.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.