Ертөнцийн долоон гайхамшиг
2011.11.17

Ертөнцийн долоон гайхамшиг

Аргентин ба Бразилийн хил дээр оршдог Игуасу
ТОВЧХОН
  • "Байгалийн долоон шинэ гай¬хам¬шиг" олон улсын тэмцээний ялагчдыг Швейцарт зарлажээ.
"Байгалийн долоон шинэ гайхамшиг" олон улсын тэмцээний ялагчдыг Швейцарт зарлажээ. Байгалийн онцгой тогтоц бүхий газруудыг тодорхойлоход дэлхийн 220 орны жуулчдын санал чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Ертөнцийн долоон гайхамшгийн тоонд:

  1. Амазон мөрний ширэнгэн ой
  2. Вьетнам дахь тэнгисийн Халонг булан
  3. Аргентин ба Бразилийн хил дээр оршдог Игуасу
  4. Өмнөд Солонгосын Чежу арал
  5. Индонезийн үндэсний Комодо цэцэрлэгт хүрээлэн
  6. Филиппины Пуэрто Принцесса газар доорхи гол
  7. Өмнөд Африкийн ширээ уул

"Урьдчилсан статус авсан явдалд баяр хүргэе, бид энэ долоон гайхамшгийг батлах үйл явцыг тэсч ядан хүлээнэ, тэгээд хамтдаа 2012 оны эхээр үүнийг тэмдэглэх болно" хэмээн "New7 wonders" санг үүсгэн байгуулагч Бернар Вебер Цюрих хотноо мэдэгдсэн байна. Үр дүнг шалгах ажиллагаа 2012 он гэхэд дуусах бөгөөд тэр даруйдаа  ертөнцийн "долоон гайхамшгийг" нэрлэх албан ёсны үйл ажиллагаа болох гэнэ.
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.