Хүнсний талоныг картаар олгож эхэллээ
2011.11.17

Хүнсний талоныг картаар олгож эхэллээ

Хүнсний талоныг картаар олгож эхэллээ
ТОВЧХОН
  • . Хэдий картын хэлбэрт шилжсэн ч карт эзэмшигч ард иргэд урьдын адил нэр заасан 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулсан дэлгүүрүүдээс авах юм байна.
Засгийн газраас 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүнс тэжээлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай амьжиргааны хамгийн доод төвшинд амьдарч байгаа өрхүүдийн гишүүдэд зориулсан хүнсний талон олгох ажлыг НХХЯ-ны дэргэдэх Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж орон даяар зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл НХХЯ, Хадгаламж банкны хооронд байгуулсан гэрээний дагуу цаасан хэлбэрээр олгож байсан хүнсний талоныг энэ сараас Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд цахим хэлбэрээр /карт/ олгохоор боллоо.

Хэдий картын хэлбэрт шилжсэн ч карт эзэмшигч ард иргэд урьдын адил нэр заасан 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулсан дэлгүүрүүдээс авах юм байна. Харин энэ картнаас бэлэн мөнгө авах эсвэл тэнд бэлэн мөнгө байршуулах боломжгүй аж. Орлого багатай өрхийн хүн амын хоол, тэжээлийн дутагдлыг бууруулах, нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах зорилготой уг хөтөлбөрийн санхүүжилт Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж болон улсын төсвөөс бүрдэж байгаа юм байна. Айл өрхийн 0-16 хүртэлх насны гишүүнд 5000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд 10000 төгрөгийн хүнсний талоныг сар бүр олгож байна.
Нийтлэлч
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.