“Хууль сурталчлах сарын аян” Говь-Алтай аймагт
2011.11.17

“Хууль сурталчлах сарын аян” Говь-Алтай аймагт

Хууль суртачилах аян
ТОВЧХОН
  • Говь-Алтай аймгийн хэмжээнд “Хууль сурталчлах сарын аян” 2011 оны 10 сарын 01-ний өдрөөс 11-р сарын 15-ний өдрийг дуусталх хугацаанд явагджээ.

 Говь-Алтай аймгийн хэмжээнд “Хууль сурталчлах сарын аян” 2011 оны 10 сарын 01-ний өдрөөс 11-р сарын 15-ний өдрийг дуусталх хугацаанд явагджээ.

Энэ арга хэмжээ нь УИХ-аас шинээр батлан гаргасан болон иргэд олон нийтийн зайлшгүй мэдвэл зохих хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, тэдний хууль зүйн мэдлэг, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуулийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэн сайжруулах үндсэн зорилготой аж. 

Дээрх арга хэмжээнд аймгийн Татварын хэлтэс идэвхтэй оролцож, 242 иргэд, татвар төлөгч нарт хуулийн сурталчилгаа хийж, холбогдох тараах материал, гарын авлагаар үйлчилж, сонирхсон асуултуудад хариулт өгчээ.

Нийтлэлч
Татварийн ерөхний газар
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.