Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км, Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км замыг ашиглалтанд орууллаа
2011.11.16

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км, Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км замыг ашиглалтанд орууллаа

зам
ТОВЧХОН
  • Монгол Улсын Засгийн газар аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Үүний нэг болох Баянхонгор аймгийн тевийг Өверхангай аймгийн төв Арвайхээртэй холбох хатуу хучилттай замын зарим хэсгийг ашиглалтад
Монгол Улсын Засгийн газар аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Үүний нэг болох Баянхонгор аймгийн тевийг Өверхангай аймгийн төв Арвайхээртэй холбох хатуу хучилттай замын зарим хэсгийг ашиглалтад орууллаа. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км, Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км замын хатуу хучилтыг бүрэн дуусгаж, тэмдэг, тэмдэглэгээг хийж гүйцэтгэжээ. Эдгээр замын хөдөлгөөнийг нээх арга хэмжээнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга оролцлоо.
2008 оноос хойш тендер зарлаж, ажил нь эхэлсэн ч тодорхой хугацаанд херенге мөнгөний гачигдалд орж замын барилгын ажил удааширсан. Улсын төсвийн хөрөнгөөр барьж дуусгасан зам нээгдсэнээр Баянхонгор аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоход 107 км зай үлдээд байна. Дээрх замын 57 км-ийг барих ажлыг гүйцэтгэх ёстой байсан компани ажлаа хийгээгүйгээс энэ онд дахин тендер шалгаруулсан юм. Гэсэн хэдий ч замын компаниуд ирэх онд багтааж замын ажлаа дуусгаж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ажлын явц ямар байгаатай салбарын сайд танилцав.
Баянхонгор-Нарийнтээл чиглэлийн 44 км хатуу хучилттай авто замыг ЗТБХБЯ-ны захиалгаар "Улаанбаатар АЗЗА" ТӨХК, "Чайлган" ХХК тус замын гүйцэтгэлийг хийжээ. Зураг төслийг "Мон Ази" ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад оруулснаа хүлээлгэж өглөө. Уг зам нийтдээ 9.5 тэрбум төгрөгөөр бүтсэн аж.
Харин нөгөө талаас нь буюу Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 27 км хатуу хучилттай авто замын ажлыг "Төв АЗЗА" ТӨХК, "Ялгуусан" ХХК хамтран гүйцэтгэж. Зураг төслийг "МСРС" ХХК гаргаж, нийтдээ 5.2 тэрбум төгрөгөөр барьж дуусгаад хүлээлгэн өгч, хөдөлгөөнийг нээсэн юм.
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.