Хонхорын тойргийн зам төмөр ихээр элэгдсэнийг сольжээ
- Төмөр замын ачаалал ихтэй хэсгүүд болох Налайх дүүргийн Хонхорын тохойд Япон улсын Ниппон Стийл карпоррацид үйлдвэрлэсэн r 65 маркын хатуулгатай зам төмрыг 275 метр замд туршилтаар тавилаа.
Төмөр замын ачаалал ихтэй хэсгүүд болох Налайх дүүргийн Хонхорын тохойд Япон улсын Ниппон Стийл карпоррацид үйлдвэрлэсэн r 65 маркын хатуулгатай зам төмрыг 275 метр замд туршилтаар тавьжээ. Тус зам төмрийг турших үйл ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х. Баттулга оролцов. Замын зам төмрийг солих болсон гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд төмөр замын тээвэрлэлт ихэссэн гэнэ. Үүнээс шалтгаалан Хонхорын тойргийн зам төмөр ихээр элэгдсэнийг солилоо. Энэ зам төмрийн хувьд толгойн гүн хатаалгатай тул жижиг тохойн хэсэг дэхь зам төмрийн элэгдэл ихтэй газруудад тавьж туршсанаар элэгдлийн хэмжээг ихээхэн багасгах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангах боломжтойгоос гадна эдийн засгийн хувьд асар их хэмнэлтийг өгөх юм байна.
Түүнчлэн цаашид Монгол улсад төмрийн хүдрээс сайн чанарын ган төмөр гаргаж авах боломжийг бий болгоно. Сайншанд аж үйлдвэрийн паркад гангийн үйлдвэр барих, цаашид зам төмөр үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах үндэс болно гэж үзэж байгаагаа Х.Баттулга сайд хэлэв. Энэхүү Япон улсад үйлдвэрлэсэн зам төмөр нь үнийн хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн зам төмрөөс 2-3 дахин үнэтэй боловч эдэлгээний хугацаа даруй 3-4 дахин их удаан жилийн настай, эдийн засгийн засгийн хувьд ихээхэн хэмнэлттэй гэнэ.
Vip76.mn