Иргэдэд 1072 хувьцаа олгох тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2011.11.16

Иргэдэд 1072 хувьцаа олгох тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүдийн, мөн УИХ-ын гишүүн Д.Одбаяр нарын гишүүдийн тус тус өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь гишүүдэд мэдээлэл хийлээ. “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын нийт иргэнд Таван толгойн хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлж, хувьцааны 10 хувийг 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдахыг Засгийн газарт даалгасан билээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.