1729 өрхийн малчдад 40-50 толгой малаар малжуулжээ
2011.11.16

1729 өрхийн малчдад 40-50 толгой малаар малжуулжээ

Мал
ТОВЧХОН
  • Гадаад орон олон улсын байгууллагын санхүүжилтээр 2010 онд малгүй болсон 8711 өрхийн малчин тус бүр 270,0 мянган төгрөгийг малжуулах зорилгоор буцалтгүй тусламж хэлбэрээр олгожээ.

Манай улсад 2009-2010 оны өвөл, хавар тохиолдсон байгалийн гамшиг зуднаар улсын хэмжээнд нийт 15 аймгийн 80 гаруй сум гамшгийн байдалтай, 17 аймгийн 95 сум зудтай өвөлжиж 8711 өрх малаа бүрмөсөн, 32756 өрх 50 хувиас дээш тооны малаа алдаж улс орны эдийн засаг болон малчдын амьжиргаанд ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн.

Үүний улмаас үүссэн эрсдэлийг бууруулах, зарим шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор Засгийн нийт 6.8 тэрбум төгрөг мөн гадаад орнуудын болон манай улсад сууж буй Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулахад зориулж  нийт 11.2 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжүүлсэн байна.

Гадаад орон олон улсын байгууллагын санхүүжилтээр 2010 онд малгүй болсон 8711 өрхийн малчин тус бүр 270,0 мянган төгрөгийг малжуулах зорилгоор буцалтгүй тусламж хэлбэрээр олгожээ. “Монгол мал” хөтөлбөрийн санхүүжилтээр 3,0 тэрбум төгрөгийг зуданд ихээхэн нэрвэгдсэн 12 аймгийн 1729 өрхийн малчдад 40-50 толгой малаар малжуулсан байна.

Нийтлэлч
Ц.Насанбуян
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.